Jump to content

My Way

Википедиа — Чөлөөт нэвтэрхий толь

«My Way» (англиар үгчилбэл «Миний зам») — ХХ зууны дунд үеийн хамгийн алдартай дууны нэг. Дууны хөгжмийг Жак Рево Клод Франсуа-тай хамтран бичсэн, үгний англи хувилбарыг Пол Анка Фрэнк Синатра-д тусгайлан зориулж бичсэн.

Фрэнк Синатра 1968 оны 12-р сарын 30-нд студийн хувилбарыг бичүүлж, 1969 оны 6-р сард уг дууг олон нийтэд толилуулж, АНУ, Их Британийн хөгжмийн чартуудад удаан хугацаанд дээгүүр байр эзэлж байсан. Дууны үгнээс нь болж Синатрагийн энэхүү My Way дууг Их Британид долоон оршуулга тутмын нэгд нь ашигладаг байна.

Дууны франц хэл дээрх анхны хувилбарыг Клод Франсуа дуулсан бөгөөд 1967 онд бүтээгдсэн бөгөөд "Comme d'habitude" ("Asual") гэж нэрлэгддэг (ая: Жак Рево, Клод Франсуа; үг: Жиль Тибо, Клод Франсуа). Энэ дуунд хоёр хүн хамтдаа амьдарч, бие биедээ анхаарал хандуулж байгаа "жирийн" түүхийг харуулсан боловч олон үйлдэлд тэд дүр эсгэж, чин сэтгэлээсээ бус хайргүй үйлдэл хийх ёстой болдог тухай өгүүлдэг байна.

Англи хэл дээрх хувилбарын үг франц хувилбартай утгын хувьд таардаггүй байна. Хүн амьдралынхаа бараг бүх замыг туулж дуусаад одоо дүгнэлт хийх цаг болжээ. Амьдарлын замдаа хийсэн алдаа, бэрхшээлийг үл харгалзан тэр хүний ​​өөрийнх нь бодлоор нэр төртэй, бүтээлчээр амьдарч байсан. Хүн бүр юу мэдэрч, юунд итгэж байгаагаа хэлэх ёстой. Өгүүлэгч үүнийг үргэлж өөрийнхөөрөө хийсэн бөгөөд өөрөөрөө байсан гэдэгт итгэдэг (“Би үүнийг өөрийнхөөрөө хийсэн”) энэ бол миний амьдралын хамгийн чухал зүйл гэнэ.