Lkhamsuren Dashkhorol36 reviews7 followersJuly 15, 2022Яг л Диснейн эрт үеийн хүүхэлдэйн кино адил амар сайхандаа жаргаж, өтөл болтлоо бялуурам хайрын блюзэнд дуниартах түүхүүдийг эл номоос уншихгүй хэмээн юун түрүүнд хэлэх байна. Гоё юм аа гэмээр сахар нь ихэдсэн "хайр"-ын өрнөлүүд бус үнэн, бодит, амьд, адармаатай, новшийн, хараал идсэн, барьж аваад шидчихмээр тэгсэн хэр нь яаж байгаа бол гээд араас нь очоод хармаар бас хайрламаар тийм л түүхүүдээр энэ ном дүүрэн гэхэд болно. Амттай, ад мөрийн, зальжин хийгээд зайлшгүй уншингаа хэсэгхэн сууж анзаармаар тийм л өгүүллэгүүд. Гэснээс орчуулгын багийнхан "хайр"-ыг яг л 18-т шиг төсөөлдөггүй шархалж үзсэн, хал үзсэн нөхдүүд юм шиг санагдсан шүү ;)
Anu Batkhurel91 reviews11 followersJuly 5, 2022Пүүү ёстой супер мэдрэмжтэй өгүүллэгүүд уншчихлаа. Хаанаас ийм өвөрмөц, хаа сайгүй таараад байдаггүй этгээд өгүүллэгүүд олоод ийм уран цэцэн орчуулдаг байнаа. Өгүүллэгийн сонголт, орчуулгын найруулга гээд өөлөх юм үнэндээ байсангүй. Хайрын тухай өгүүллэгүүд гэхээр нь учиргүй уянгын халилтай романтиклуулж өгөх нь дээ гэтэл харин янз бүрийн хэлбэр, шинж чанартай “хайр”-ын өгүүллэгүүд байж. Хайр гэж угаасаа нэг өнгө төрх, хэв маягт цутгасан ч байдаг бишдээ, учрах тусам л тэс өөр болж байдаг хойно. Энгийн сайхан дурлалаас өгсүүлээд янханд өгсөн хайр, араатан амьтны хүнд өгсөн хайр, “сериал” араар тавигчийн хэнд ч өгөөгүй хайр гээд сэдэв бүүр нилээн хүндрээд дууслаа. **** Хамгийн их таалагдсан өгүүллэгүүд: Херман Хессэ, “Август” - Зохиолчийн нэрнээс л ойлгомжтой урам хугалахгүй гэдэг нь тодорхой. Хүн бүрийн хайрыг хүртэнэ гэдэг огтхон ч аз жаргал биш бололтой, ��арин тэр нь дор бол цөөхөн хүний жинхэнэ хайрыг амссан нь хавь илүү. Edit: Өөрөө хүн хайрлаж мэдэхгүй бол мянга хайранд булхаад нэмэр алга бололтой, үнэ цэнийг нь ч эс ойлгоно Ражеш Парамешваран, “Бенгалын гутамшигт Минг” - Араатан амьтны өгүүлэмжээр хүүрнэсэн зохиол уншиж байснаа ер санахгүй байна, тэр утгаараа энэ өгүүллэг бүүр тэс өөр мэдрэмж төрүүллээ. Тархиа жаахан өөрөөр ашиглах хэрэгтэй болсон гэмээр ч юмуу. Хунот Диаз, “Араар тавигчийн хайрлах удирдамж” - Эрээ цээргүй, элэг хөшөөмөөр хирнээ бас давхар гунигтай орчин цагийн өгүүллэг. Энэ номонд орсон уншигчийг “чи” өгүүлэмжээр хүүрнэсэн 2 өгүүллэгийн нэг, уламжлалт гуравдугаар биеийн өгүүлэмжээс хавьгүй өөр, миний лавтай мэдэхгүй шинэлэг арга барил. **** Cheers to the Tegshzaya for her “medremj” 🥂2022-reads
Enhee Tsoodol134 reviews16 followersAugust 15, 2022Зуны богинохон аялалынхаа туршид боломж л олдвол барьж авсаар дуусгасан амттай ном байлаа. Өгүүллэг болгоны өмнө зохиолчдынх нь час хийсэн танилцуулга нь бас их таалагдлаа.
арал34 reviewsMay 22, 2022Гоо үзэсгэлэн бол шарх.Нил ягаан номын өмнөх үгээс л нулимс зам тосов. Заяа ахад зориулсан Сувд өгүүллэгийн орчуулгад "Нэг л удаа намайг орхивол чиньби чамайг жинхнээсээ хайрлана" мөрүүдийг нь зориулж байна. Араар тавигчийн хайрлах удирдамж, Бенгалын гутамшигт Минг, Сувд өгүүллэгүүд үнэхээр таалагдав. Номын ковер дээрх нүд, өнгө, нэр, Нилийн лого, нэр гээд л буй бүхлээрээ Тэгшээ эгч юм. ♡
Odonchimeg14 reviewsDecember 7, 2022Сонирхолтой түүвэр. Хайрандаа шатаж байгаа хүнд ч шаналж байгаа хүнд ч аль алинд нь өөр харах өнцөг өгөхөөр өгүүллэгүүд түүвэрлэсэн байсан. Хамгийн сүүлийн өгүүллэгийг орчуулахдаа тэр vulgar үг хэллэгийг Монгол дээр бичигдснийг унших сонин байсан шүү, сошиал медиа эсвэл гудамжинд л хэлэгддэг үгс номон дунд байснаас тэр байх.
JamaisVu43 reviews2 followersMarch 5, 2023Өгүүллэг бүр нь таалагдлаа, үнэхээр сайн өгүүллэгүүдийн түүвэр болжээ. Зарим нь эдгээж, зарим нь шархлуулж, зарим нь хов хоосон болгоод орхино үг ганцаараа нээх хүч байхгүй ч хоршилдон нийлэхээрээ ид шидийн юм шиг л нөлөөтэй байх юм. Уйлмаар үедээ л уншаад байлаа гэхдээ уйлж чадсангүйдээ бага зэрэг гутарлаа. Баярлалаа сайхан уншлага байлаа.
Tuvshin Bym5 reviewsSeptember 14, 2022Хайр гэж юу вэ гэдэг асуултанд хариулт гэж үнэхээр байдаггүй гэдгийг энэ номыг уншаад ойлгосон. Магад тохирохуйц хариулт хэт олон болохоор тэр биз. Гайхмаар гайхширмаар дүрүүд бас үйл явдлууд. Миний ойлгох бас ойлгохгүй зүйлс.
Munguntuul Enkhbat2 reviewsJanuary 23, 2023Нийт 12 өгүүллээс бүтэх энэхүү түүвэрт сонирхолтой гайхалтай бүтээлүүдийг сонгон оруулжээ. Хайр дурлал, гомдол харуусал хийгээд харилцааны нандин тайлагдашгүй нандин холбоог энэ зохиолууд харуулжээ. Зохиогч бүр өөр өөрийн өнгө аяс, бичиглэлийн онцлогтой байгаа нь бүр ч сонирхолтой болгож байлаа.
Tsevelmaa96 reviews7 followersJuly 17, 2022💜Нэг л удаа намайг орхивол чинь би чамайг жинхнээсээ хайрлана💜
Baaska Baaska273 reviews10 followersOctober 24, 2022Хайрын төрөл бүрийн хэлбэрийг илэрхийлсэн сэтгэл дүүргэсэн гоё ном байлаа.Санал болгох ном гэвэл хэлэх номтой боллоо кк.Дараагийнхыг нь тэсэн ядан хүлээж байна.
Ganchimeg88 reviews2 followersApril 16, 2023Өвөрмөц өгүүллэгүүдтэй хөөрхөн ном юмаа. Өвөр монгол охин гараад Небраскагийн гүнж дотно санагдлаа хэхэ. Минг аймшигтай :( Август хамгийн гоё өгүүллэг байлаа.
Uyanga Ganchuluun106 reviews1 followerDecember 5, 2022Хайрыг бид ганц өнгөөр л магадгүй хардаг байх, эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хоорондын таталцал, бие биенээ гэх тэр мэдрэмжээр. Эсвэл тийм ариун нандин, хиргүй тунгалаг мэтээр. Мөн л дөө, гэхдээ хайр гээч нь өөр өөр өнгөтэй, хүн бүхэн зөвхөн өөрийн гэсэн хайрын хэлээр нөгөө хүндээ, эргэн тойрондоо хандаж болохыг харуулсан, бидний дотроо төсөөлдөгөөс өөр өнцгөөс харж бичсэн олон хайрыг орон орны шилдэг зохиолчдын бичсэнээр харуулжээ. Мөн Ж.Тэгшзаяагийн орчуулгууд маш сайн байсныг хэлэх хэрэгтэй байх. Үгийн сонголт, утга, найруулгын хувьд үнэхээр мундаг, чамбай бүтээл гаргасан гэж хувьдаа дүгнэсэн.