Lkhamsuren Dashkhorol36 reviews7 followersFebruary 12, 2021Цасан ширхэгүүдэд чин сэтгэлээсээ хандахгүй л бол хэзээ ч гэсэж хайлдаггүйг би ойлгосоон. Сайхан үгс байгаа биз. Яг л нөгөө “Гоодаль” сэтгүүл дээр байнга л байж байдаг “Цасан ширхэг хэзээ ч буруу газраа унадаггүй” гэсэн үгс шиг.Ахиад л галт тэргээр явахдаа уншсан болоод ч тэр үү өгүүллэг бүрийн үгс, ахуйн амьдрал, хот газраас харь орших амьдралын гоо үзэсгэлэн энэ номонд нэвт шингээстэй.
Ag198 reviews21 followersJanuary 19, 2020Цасан хөшигөөс бусад нь таалагдсангүй. Магад хятад соёл зан заншил нь ондоо болохоор буухгүй байх шиг.Бутан гахайн тосноос эхлээд Шинэ эхнэр дуустал ямар уйгагүй уншваа. Гэнэт би яагаад ингээд шал дэмий таалагдахгүй байгаа зүйлээ хүчлээд уншаад байнаа гэж бодоод хамгийн сүүлийн өгүүллэгийг орхиод хаалаа. Яг одоо гарын ойр Цусаа худалдсан тэмдэглэл байна. Гэхдээ больёооо, ядаж 2 өөр ном уншсаны дараа эргэж хятад зохиол унший. Ер нь хятад зохиолууд уншаад сэргэх, гоё урам зориг авах, баясах, хөөрөх мэдрэмж авахгүй юм. Бөөн бөөн дарамт, зүдүүр.owned-paper-books